Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнейшнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа. Энэ талаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг "РЖД Интернэйшнл" хувьцаат компанитай “Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр техник, барилгын менежментийн тал дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь бидний хувьд маш чухал зүйл. Монголчууд анхны төмөр замаа өөрийнхөө хүчээр барьж байгаа. Үүн дээр мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх гол зорилготой. "Улаанбаатар төмөр зам"-ын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж, цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан