Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Хамарын хийд орчмын нутгийг тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив


Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй Хамарын хийдийн орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар дэмжиж батлав.

Одоогоос 12 жилийн өмнө 2007 оны 08 дугаар сарын 03-нд “АОЛК”ХК Хамарын хийд орчимд нүүрсний хайгуул явуулах тусгай зөвшөөрөл, 2007 оны арван нэгдүгээр сарын 08-нд ашиглалтын  тусгай зөвшөөрлийг тус тус авч байжээ.

Харин “АОЛК”ХК тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу”ХХК-д шилжүүлсэн бол дээрх компани тусгай зөвшөөрлөө мөн л хоёр хувааж өөр компанид шилжүүлсэн байдаг.

Говь нутгийн үзэсгэлэн төдийгүй бурханы шашны өв соёл, энерги шингэсэн энэ газарт "Даблью Эс Жи Эл" уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж байсныг нутгийн ард олны эсэргүүцэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үнэн бодит мэдээлэл, орон нутгийн засаг захиргааны санал хүсэлтэд тулгуурлаж компанийн тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан юм.

Энэ нутагт 200 гаруй жилийн тэртээ Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаагийн номоо бясалгаж хүн зонд сургаалиа айлдаж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан