Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+15°C
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна

Монголын түүхийн цагалбарт цагаан морин жил хэмээн бичигдсэн 1989 онд Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн эрчимжиж, 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу яг одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байсан юм.

Одоогийн Залуучуудын төв буюу тухайн үеийн нэрээр Хүүхэд залуучуудын соёлын төвийн үүдэнд С.Зоригоор удирдуулсан Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны залуус анхны цуглаанаа хийж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм.

Зөвшөөрөлгүй хийгдсэн анхны энэ цуглаанд 300 орчим хүн сайн дураараа ирж оролцсон түүхэн баримт байдаг бөгөөд цуглааны үеэр “Хонх” хамтлагийн дуучин, уран бүтээлч С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр “Хонхны дуу”-гаа дуулсан нь ардчиллын сүлд дуу болтлоо орон даяар эгшиглэж, ард олны сэтгэлд хоногшжээ.

Түүхийн хуудаст тодоор бичигдсэн энэхүү өдрөөс эхлэн нийгмээ шинэчлэх санаа бодол нийгэмд эрс хүчтэй болж, Монголд нэг намын ноёрхол эцэс болж олон намын тогтолцоо тогтсон нь шинэ үзэл санаан дор, шинэ тэмүүлэл дор шинэ Монгол Улс бий болж хөгжин мандах суурь нь бүрэлдсэн билээ.

Энэхүү түүхэн цаг хугацааг бид мартах учиргүй бөгөөд энэхүү хувьсгалт үйл явцын гол дүнд Монголчууд бид хараат бус оршин тогтнох, гадаад болон дотод улс төрийн бодлогоо бүрэн бие даан явуулах улс төрийн эрх мэдэл, боломжоо олж авсан билээ.  

Ардчилсан хувьсгалын талаарх түүхэн баримтууд:

  • 1989 оны 12-р сарын 06-нд Эрдэнэт хотод цуглаан болж Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох зэрэг шаардлага тавьж байв.
  • 1989 оны 12-р сарын 07-нд Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны УТТ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан Өргөх бичгийг аймгийн НХ-ы Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ.
  • 1989 оны 12-р сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан.
  • 1990 оны 01-р сарын 21-нд МоАХ-ны улс төрийн шаардлагуудыг нам, төрийн удирдлагууд хүлээж аваагүй тул МоАХ дөрөв дэх цуглаанаа нийслэлийнхээ төв талбайд зохион байгуулав.
  • 1990 оны 02-р сарын 18-нд 16 аймаг 3 хотоос нийт 611 төлөөлөгч, 200 орчим зочин ирж оролцсон МоАХ-ны анхдугаар их хурал болсон. Хурлаар  Монголын Ардчилсан Нам байгуулагдсаныг зарласнаар олон намын тогтолцооны эхлэлийг тавьжээ.
  • 1990 оны 03-р сарын 07-нд эрх баригч МАХН, төрийн удирдлагын зүгээс шаардлагад хариу өгөөгүй учир МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарласан.
  • 1990 оны 03-р сарын 08-нд радио телевизээр шууд хийсэн яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном орлогч дарга Д.Бямбасүрэн нар оролцсон юм. Ийнхүү 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.
  • 1990 оны 03-р сарын 12-14-нд МАХН-ын төв хорооны 8 дугаар бүгд болж Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намынхаа Онц их хурлыг 4 дүгээр сарын 10-нд хуралдуулахаар товлов.
  • 1990 оны 03-р сарын 21-23-нд БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус 8 дугаар чуулган Үндсэн хуулиас: "БНМАУ-ын төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН мөн" гэсэн заалтыг хассанаар нэг намын далан жил үргэлжилсэн ноёрхол төгсгөл болсон билээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан