Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
2020 оноос барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрджээ

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас сайтынхаа  мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг нь хангаж өгөхөөр зорьж байна. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс мэдээллийн сангаа сайжруулж, олон нийтийн зүгээс хамгийн их асууж лавладаг  1946 барилга байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа нэмж байршуулсан. Иргэд  www.uda.ub.gov.mn сайт руу орж, 9 бүлгийн 377 төрлийн 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авах боломжтой. Энэ жил Засгийн газрын 326 дугаар тогтоолоор гудамж, зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 3643 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Мөн 502 нэгж талбарын 650 га талбай бүхий шугам сүлжээний зургийг шинэчилсэн. Иргэд манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар тухайн барилгатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой” хэмээн онцолсон юм. Мөн 2020 оноос эхлэн барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан