Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Осельтамивир эмийг нийслэлийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө

Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу 5,000 хайрцаг Осельтамивир эмийг хүлээн авч өвчлөл өндөр байгаа нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/555 дугаар тушаалаар хуваарилсныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Осельтамивир эмийг анх манай улсад  2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Уг эм нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд  Осельтамивир эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан