Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“ХӨВСГӨЛ ИХ ТАЙГА” ХХК-ТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

НМХГ-ын ХАБХААХХ-ээс “Хөвсгөл их тайга” ХХК зарим нэрийн цайны бүтээгдэхүүний шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу СХД-ийн 29-р хороонд байрлах тус компаний агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус компани өөрсдөө шинжилгээний дүнг засварлаагүй байна.

Харин тус компани нь үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам мөрдөөгүй, агуулах стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох бүртгэл хөтлөлтийг бүрэн хөтлөөгүй, дотоод хяналт сул зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдууллаа.

Шалгалтын хугацаанд “Хөвсгөл их тайга” ХХК нь түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний агуулахад байгаа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хурааж эмхлэн, хадгалалтын үеийн температур, харьцангуй чийгшилийн бүртгэл, цай үйлдвэрлэлийн технологийн бүртгэл, агуулахын бүртгэл, буцаан болон татан авалтын бүртгэл хөтлөлтүүдийг журмын дагуу бүртгэх зэргээр үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаанд байгууллагын дотоод хяналтын баг хяналтын тавьж ажиллан зөрчлийг арилгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан