Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
МИАТ ТӨХК аялал жуулчлалынхны үгийг сонслоо

 

МИАТ ТӨХК аялал жуулчлалынханы үгийг сонслоо

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК санаачлан, БОАЖЯ-тай хамтран Аялал жуулчлал - Агаарын тээвэр сэдвийн дор аялал жуулчлалын байгуулагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтаа хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 
 
Тэд жуулчлалын улирал шувтарч байгаа энэ үед, ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ийнхүү ярилцжээ.
 
МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга уулзалтын эхэнд Энэхүү уулзалт зөвлөгөөний үндсэн зорилго нь МИАТ компани төдийгүй аялал жуулчлалын салбар нь зөвхөн зуны цөөхөн сард үндсэн орлогоо бүрдүүлдэг  улирлын хэт хамааралтай байдаг бөгөөд үүнийг багасгаж,  зорчигч урсгалыг жилийн дөрвөн улиралд тэнцвэржүүлэх талаар хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хэлэлцэх мөн МИАТ компаний ирэх жилийн нислэгийн төлөвлөгөө, үнэ тарифын бодлогоо танилцуулах юм гэлээ.
 
Жил болгоны хийгдэх энэхүү семинарыг үр дүнтэй болгох, хэлэлцсэн асуудлуудыг шийдвэрлэдэг, хэрэгжүүлдэг байх тал дээр МИАТ компани хэрхэн ажилласнаа танилцуулан өнгөрсөн жилийн уулзалтаар аялал жуулчлалын компаниуд гаргасан саналуудыг хэрхэн хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн талаар танилцуулан мөн ирэх жил хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн уулзалт болсон байна.
 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан