Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Улсын Аварга Тогооч“ шалгаруулах уралдаан амжилттай БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


“Улаанбаатарын Цом 2019 “ 38 дах удаагийн “ Улсын Аварга Тогооч “ шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан нийслэл хотноо амжилттай зохион явагдлаа. Аливаа мэргэжлийнхээ дагуу авхаалж самбаа, ур чадвар, арга ухаанаа уралдуулан тэмцээнд оролцоно гэдэг нь өөрөө хамгийн том зүйл юм. Тиймээс ч Улсын чанартай томоохон уралдаанд оролцож буй тогооч нар гэдэг өөрсдөө шилдгүүд байдаг. 


Энэ удаагийн Улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд Мэргэжлийн болон залуучуудын гэсэн ангиллаар 14 төрөлд нийт 300 гаруй тогооч өрсөлдлөө .  Оролцогч нар насны хувьд нилээн залуучууд давамгайлсан, ур чадварын хувьд энэ тэнцүүхэн өрсөлдөж байсныг цохон тэмдэглэе.  Багийн Гранпри төрөлд тэргүүн байр эзэлсэн баг Алтан цом, алтан медаль, өргөмжлөл 1 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. 
“Гэр гэртээ тогооч” сэтгүүлийн хувьд энэхүү улсын уралдаанд сүүлийн 5 жилд Тусгай байрын шагналыг тасралтгүй ивээн тэтгэж оролцож байна. Энэ удаа ч мөн Гран при багийн төрөлд Тусгай байр эзэлсэн н.Төмөрхуяг ахлагчтай, н.Мөнхтэмүүлэл, н.Эрдэнэчимэг нарын багт сэтгүүлийн нэрэмжит шагналаа гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан