Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛ УРВАЛЖ БОДИСЫГ ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ


Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтыг баталлаа.

Түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтад гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, лабораторийн оношлуур үйлдвэрлэл, биотехнологи, микробиологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгалийн эрдэст бэлдмэлийн үйлдвэрлэл, эм, эм бэлдмэлийн үйлдвэрлэл, малын эм, эм бэлдмэл, шимт тэжээл, туршилтын үйлдвэрлэл зэрэг 7 салбарын 12 инновацийн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын 68 инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 3 тэрбум 633 сая төгрөгийн өртөг бүхий 188 нэр төрлийн түүхий эд, материал, урвалж бодис хамрагджээ.

Энэхүү тогтоол батлагдсанаар инновацийн төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад түүхий эд, материал, урвалж бодисоор хангагдаж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц импортыг орлох, экспортод чиглэсэн инновацийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан