Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
184 ТН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

 

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 5 сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнгөрөгч 6 сарын хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 162032 авто машиныг шалгаж нэвтрүүлжээ. Энэ хугацаанд угаасан нүүрс 114846 тн, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд 43740 тн нүүрсийг Улаанбаатар хотод оруулж, 23864 тн нүүрсийг нийслэл хотоор дамжин өнгөрүүлсэн.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болоод нийслэлийн иргэд эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө үйлсэд хамтран ажиллаж утаагүй хотын төлөө нэгдэж байна. Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хотруу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар. Тухайлбал Нийслэл хотруу түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184 тн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч, торгуулийн арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн 6 дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8 т нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа.

Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан