Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
“Монголын түүх-Монгол бахархал” уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан  шилдэг 9 сурагч өнөөдөр шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.

  • Тэргүүн байранд

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа

  • Дэд байранд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,

  • Тусгай байранд

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт

Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРАГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЖ, БАЯР ХҮРГЭН:

“Эх түүхээ гүнзгий танин мэдэж, эх оронч хүмүүжлээр өсөж байгаа эрхэм хүүхэд багачууд Та нартаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсынхаа хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын түүх-Монгол бахархал” сэдвээр зохиогдсон эсээ бичлэгийн уралдаанд шалгарч, энэ түүхэн бахархлын өдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, Есөн хөлт Их цагаан тугныхаа өмнө шагналаа гардаж байгаад та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 29 мянга гаруй сурагч хамрагдаж, хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нэн баяртай байна. Улс үндэстнийхээ туулж өнгөрүүлсэн түүхийн ололтыг бататгаж, алдааг цэгнэж явах нь одоо цаг, амьдран байгаа үеийнхээ мөн чанар, үнэ цэнийг мэдэх, ирээдүйн төлөвөө багцаалахад тун чухал юм. Ирээдүй хойч үе маань эх хэл, үндэсний бичиг, түүх соёлдоо шимтэн дурлаж байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, оршихуй нь бат бэх байна гэсэн үг.

Би уралдаанд шалгарсан 9 хүүхдийн бүтээлийг уншиж танилцаад ирээдүй хойч үеэрээ туйлын их бахархлаа. Монголын  их-эх түүх бидэнд эв нэгдэл, санаа зорилго нэгтэй байхын, эцэг өвгөдийн үлдээсэн баялаг түүхийнхээ эзэн байхын, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал өнөөгийн бидний эрин үеийн гол агуулга мөн болохын, хагарч бутрахгүй эвлэж нэгдэж явахын чухал сургамж үлдээснийг хүүхдүүд өөр өөрийн өнцгөөс илэрхийлэн бичсэн байна.

Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.

Багш нартаа мөн баярлалаа.

Та бүхний цаашдын амьдралын замналд чинь аугаа их, эх түүх тань цаг ямагт түшиж тулж, омогшуулж ухааруулж явах болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан