Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Утааг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаагчид шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар оролцон цэргийн алба хаахын хажуугаар Улаанбаатар хотыг утаагүй болго үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Энхийн цагт эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үр дүнтэй оролцож болдог гэдгийг эрэлхэг дайчид ээж аавын хөвгүүд та бүгд харуулж байна. Нийслэлээ цэвэр агаартай хот болохын төлөө нийт зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн хичээн зүтгэн ажиллаж байгаа. Та бүгдээр эх орон, ээж, аав, ах дүү цаашлаад нийслэлчүүд бид бахархаж байна” хэмээн онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан