Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдана

Өнгөрсөн оны 10-р сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ дагуу өнөөдрөөс Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Энэ мэтээр иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо.

1 Сэтгэгдэл
Иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй шүү.Зөвхөн ийм ийм үзлэг даатгалаас гээд,тэгэхгүй бол малууд бүх юм даатгалаар гэж ойлгоод ирээд загнаад уурлаад байх юмаа.
Хамгийн их уншсан