Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Автобуснуудын камераар баримтжуулан халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

1 Сэтгэгдэл
Автобус 2,3-р эгнээгээр зорчвол хэн яаж торгох вэ
Хамгийн их уншсан