Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд өргөдлөө гаргаарай

Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Энэ жил “Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд харьяа хороо дүүрэг, багийнхаа Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд маягтын дагуу өргөдлөө гаргаж өгөхийг сануулж байна.

Шинээр “Насны хишиг”ийн тэтгэмжид 1954 оны 7 дугаар сарын 11-нээс 1955 оны 02 дугаар сарын 26-ны хооронд төрсөн ахмадууд хамрагдах аж.  2020 оны цагаан сарын шинийн 3-ны өдөр нь 2 дугаар сарын 26-ны өдөр тохиож байгаа аж. Тиймээс ахмадуудыг материалаа яаравчлан харьяа дүүргийн хөдөлмөр, халамжийн мэргэжилтэндээ өгөхийг холбогдох байгууллагаас сануулж байна.

65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг
олгодог.

Ахмадууд өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авах юм байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан