Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ УЛАМЖЛАЛ БОЛГОЛОО

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн удирдлага хариуцсан газар нь өнгөрсөн жилээс эхлэн сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулж байна.

Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан болон  Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн хамт олон 2018 оны 12 дугаар сард  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай байдаг хүүхдийн дусал хийх аппаратыг бэлэглэж, тус хамт олны талархлыг хүлээсэн юм.

Энэ жил уламжлалын дагуу  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилчин албан хаагчдад Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСТА Гомбосүрэнгийн Жанцансамбуугийн уран бүтээлийн тайлан тоглолтын 50 тасалбар бэлэглэж буйгаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулав. Тус эмнэлэгийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра нар хамт олноо төлөөлөн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт ажилтанд ажлын амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан