Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МИАТ тийзний үнээ 7-37 хувиар буурууллаа

 

Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК зорчигчдын үндсэн тарифыг 7, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар тус тус бууруулаад байгаа талаар ЗТХЯ-наас мэдээлж байна. 

Энэ нь зуны улиралд зорчигчдын эрэлт их, өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг, манай улсын агаарын тээврийн зах зээл улирлаас ихээхэн хамаарч байдагтай холбоотой ч нислэгийн тийзний үнийг цаашид ч бууруулахаар шат дараатай ажиллаж байгаа талаар мэдээлж байна.

МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар "Боинг-767", "Боинг-737" агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.

Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын "Корэйн эйр", "Ашиана эйрлайнс" зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд "Эйр Пусан" компани шууд нислэг үйлдэж байна. 

 

Мөн Турк улсын үндэсний агаарын тээвэрлэгч "Туркиш эйрлайнс" компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ эхлүүлж, тус чиглэлийн анхны нислэг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардаад байна.  Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч "Изинис Эйрвэйс" компани ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 

Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой байгааг онцолсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан