Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ӨНӨӨДӨР эхэллээ

 

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхэллээ

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого урьд шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагт эхэллээ. УИХ-аас тогтооосон товын дагуу ҮСХ-ны удирдлагууд болон холбогдох албаныхан өчигдөр орой 23.30 цагт нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн тооллогын түр товчоотой онлайнаар холбогдож, тооллого орон даяар албан ёсоор эхэлснийг мэдэгджээ.

Энэ үеэр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа аймаг, нийслэл, дүүргийн албан хаагчид болон бэлтгэгдсэн тоологч нарт анхаарал болгоомжтой ажиллаж, эрсдэлийг урьдчилан харж, ямар нэгэн асуудал тулгарвал тухай бүрт нь мэдэгдэж, хариуцлагатай ажиллахыг анхааруулсан байна.

ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал “Тооллогын тов буюу 00:00 цаг гэдэг нь энгийн үгээр хэлбэл зураг авч буй агшин юм. Бид энэ удаа түүхэндээ анх удаа хосолмол тооллогын товыг албан ёсоор угтлаа. Ингээд товтой зэрэгцүүлэн Хүн ам, өрхийн мэдээллийн санг түр зогсоож, Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэгдсэн сан бий болгоно.
Статистикч, анхан шатад ажиллаж буй тоологч, шалгагч нэг бүрийн итгэл, сэтгэл тооллогын үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогод оролцож буй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжиж ажиллах нь нэн чухал. Үүнээс гадна олон жилийн дүнгээс харахад тоологчийн аюулгүй байдалд байнга анхаарах ёстой байдаг юм. Та бүхнийхээ тооллогын ажилд амжилт хүсье” гэлээ.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэг хэсэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолох 10 хувийг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-15-ны өдрийн 22.00 цаг хүртэл хугацаанд тоолох юм байна. 

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхэллээ

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхэллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан