Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Орон тооны бус улсын байцаагчдыг сургалтад хамруулж байна

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдын байгаль орчин, мал эмнэлгийн улсын байцаагч, аймгийн Авто тээврийн төвийн тээврийн улсын байцаагч, Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай 2020 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах зорилготой салбарын сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Политехникийн коллежийн сургалтын танхимд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:

·  Төрийн албаны тухай хууль, тогтоомж

·  2019 оны хийгдсэн хяналт шалгалт

·  Төрийн хяналт шалгалтын тухай хууль, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт, улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг хэрэглэх түүнд хяналт тавих журам

·  Зөрчлийн хэрэг шийдвэрлэлтэд анхаарах асуудлууд

·  Улсын байцаагчийн ёс зүйн дүрэм

·  Сумдын байцаагчдын 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын тайлан мөн тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцох зорилготой сургалт хийгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан