Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 УБТЗ найман шинэ зүтгүүр худалдан авлаа

“Улаанбаатар төмөр зам” ХНН  өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас найман ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа.

Уг зүтгүүрүүд өнөө өглөө хойт хилээр орж ирсэн байна. Эдгээр найман шинэ зүтгүүрийн 7 нь гол замын 2ТЭ25КМ, 1 нь сэлгээний ТЭМ-18ДМ маркийн зүтгүүр юм. УБТЗ-ын тээврийн хэмжээ сүүлийн гурван жил тасралтгүй эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил  28,1  сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан амжилт үзүүлсэн юм. Цаашдаа ч төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа учраас УБТЗ өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж, суурь бүтцээ шинэчлэх ажлын хүрээнд ОХУ-ын Брянскийн зүтгүүрийн заводод үйлдвэрлэсэн эдгээр найман шинэ зүтгүүрийг авч байгаа юм.

Байгаль-Амарын төмөр зам дээр цаг агаарын хүнд нөхцөлд туршсан  цельсийн -50,+50 градуст ажиллах чадвартай, гол замын зүтгүүрүүд нь монгол орны нөхцөлд тохирсон, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр гэж зүтгүүрийн мэргэжилтнүүд тооцож байна.

Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаагаас УБТЗ үйлчлүүлэгчдийн захиалгыг бүрэн дүүрэн хангахад хүндрэлтэй байгаа юм. УБТЗ 2018 онд энэ төрлийн 3 шинэ зүтгүүр худалдан авч байсан юм.  УБТЗ-ын зүтгүүрийн парк өнөөдөр 120 гаруй зүтгүүртэй байна.

Эх сурвалж:  “УБТЗ” ХНН

1 Сэтгэгдэл
Manai mongoloos uur yls ene oros ediig avah bolov yy
Хамгийн их уншсан