Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хичээл эхлэнгүүт хүүхдүүд чип бүхий бугуйвчтай болох нь

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар хичээлийн жилийн хоёрдугаар улирлыг дуустал амжилттай хэрэгжүүлээд буй.

Энэ удаа сурагчдын амралт дуусч, хичээл эхлэхэд сургуулийн автобусанд нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн автобусны талаар авах арга хэмжээ” А/1295 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтарсан уулзалтын үеэр мэдээллээ. Энэ нь сургуулийн автобусанд хамрагдаж байгаа хүүхдүүдэд чип бүхий бугуйвч зүүлгэхээр болсон явдал. Тодруулбал тухайн хүүхэд чипээ автобусандаа өглөө суухдаа, орой буухдаа сургууль руугаа орохдоо бас гарахдаа уншуулдаг болох юм. Ингэснээр чипэнд суулгасан аплекейшныг эцэг эхчүүд гар утсандаа суулгаж, хүүхдийнхээ зорчилтын мэдээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

 

1 Сэтгэгдэл
Хаанаас яаж авах вэ
Хамгийн их уншсан