Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Сахилгын зөвлөгөөн”-д 120 гаруй алба хаагч оролцлоо

 Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд Онцгой байдлын газар, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 38, 48, 70 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 120 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай, “Харилцаны ур чадвар”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх тухай дүрэм”, “Алба хаагчдын сахилга, хариуцлага, сайшаал шийтгэлийн мэдээ, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаар” холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт салбар, нэгж, алба хаагчдын 2020 гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм журам стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг үүрэг болгож ажлын амжилт хүслээ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан