Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр боллоо.
Хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталсан. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Зүүн бүсэд 14.1 (7.5%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.7 (6.6%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.8 (6.1%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 12.1 (5.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг. Бүсүүдийн амьжиргааны доод түвшинг хооронд нь харьцуулахад Улаанбаатар хотод хамгийн өндөр, дараа нь Хангай, Баруун, Зүүн, Төвийн бүс дараалсан эрэмбэ үүсч байна.

Улаанбаатар хот 230000 төгрөг
Хангайн бүс 206000 төгрөг
Баруун бүс 203400 төгрөг
Зүүн бүс 201700 төгрөг
Төвийн бүс 198300 төгрөг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан