Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатар хотод хаягдал хүлээн авах 20 “RVM” машин байрлуулжээ

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Монгол Улс  жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал  гаргадаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Тэгвэл энэ асуудлыг шийдэж Улаанбаатарт хуванцар хаягдлын ухаалаг цэг байгуулжээ.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Энэ хаягдал хүлээн авах “RVM” автомат машиныг Монгол залуус үохион бүтээн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.  “RVM” автомат машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдцийг бүрэн асган хийснээр тохирсон мөнгөн  дүн бүхий QR кодтой тасалбар авна. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнээр уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Энэ автомат машин нь -40 хэмд ажиллах боломжтой, 4G технологи, iCloud программ хангамжтай. Иргэд тус машинд хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг хийж бар кодтой билл аваад, бар кодоороо автобусны картаа цэнэглэх боломж мөн бүрдэх юм байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Хүмүүс гэртээ, албан байгууллага дээрээ хогоо ангилдаг ч хаана аваачиж өгөх вэ гэдэг нь асуудалтай байдаг. Хоёр дахь түүхий эд авах цэг дээр аваачиж өгөх дур сонирхол иргэдэд байдаггүй. Иймээс хог бол баялаг юм. Гэртээ байгаа нэг ширхэг лааз ч гэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай юм гэдэг утгаараа энэхүү үйлчилгээ нь иргэдэд хэрэгтэй үйлчилгээ болж байгаа” гэв.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Уг автомат машин нь хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан