Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Бор-Өндөрийн уурхай өнгөрсөн онд 34 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор Өндөр суманд үргэлжилж байна. Сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр” 200 метрийн гүнд олборлолт явуулж  байна. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлодог бөгөөд жилд 300.000 тонныг олборлох хүчин чадалтай. Сүүлийн таван жилийн хугацааны хагаст нь сул зогссон ч 2017 оноос олборлолтоо сэргээж, технологийн зарим нэг шинэчлэл хийсэн байна. 

Жоншны чанарын агууламж нь буурсаар өдгөө 26.76 хувьтай болсон. Гэхдээ хүдрээ баяжуулах үйлдвэрт угаан 90-95 хувийн чанарын агууламжтай болгодог байна. Одоогийн хүчин чадлаар олборлох юм бол ердөө гурван жилийн дараа нөөц нь дуусна. Хэрвээ Зүүн Цагаан дэлийн ордын техник, эдийн засгийн үндэслэл батлагдвал дор хаяж 10-15 жил олборлолт хийх боломжтойг мэргэжилтнүүд хэллээ. Бор-Өндөрийн уурхайд 1200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд дундаж нас нь 30-35 байгаа тухай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан