Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Говьсүмбэр аймгийн коллежид хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил эзэмшиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехникийн коллежийн ажилтай танилцлаа. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч суралцаж байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч байна. Тэд “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хүнд машин, механизмын оператор болон засварчны мэргэжил эзэмших юм. Дээрх хөтөлбөрийн эхний ээлжийн 100 цэрэг өнгөрсөн жил тус коллежид суралцаж төгсөж бүгд байнгын ажлын байртай болжээ. Хүнд машин механизмын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цэргүүдийг авч ажиллуулах захиалга ирсээр байгаа тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэв. 

Уул уурхайн жишиг сургууль гэсэн тодотголтой Политехникийн коллеж сургалтын бааз сайтай. 800 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн найман лабораторитай юм. Энд  уул уурхайн ухах, ачих, тэгшлэх, тээвэрлэх зэрэг дадлагыг компьютерын удирдлагатай симулятор дээр хийдэг байна. Хүнд машин, механизмын оператор, засварчнаас гадна гагнуурчин, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр сургалт явуулдаг. Коллеж Говьсүмбэр аймгаас гадна бүс нутгийн аймгуудаас суралцагч хүлээн авдаг юм байна. Зүүнбаянгийн шинэ төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжиж, орон нутаг дахь төвүүдийг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нарт сар бүр олгодог мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн жилээс сэргээж, 100 мянган төгрөг олгож эхэлсэн.  Энэ жилээс 200 мянган төгрөг болгоод байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан