Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Төслийн хүрээнд 9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол; ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2018 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна.

Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төсөл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 баг, төрийн 4 байгууллагад хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах менежмент”-ийн багийг байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгийг ард иргэдэд түгээх сайн дурын сургагч багшаар бэлтгэсэн байна. Эдгээр сургагчаар дамжуулан 9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ.

Мөн Хойд бүсийн аймгуудын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв” – ийг өнөөдөр байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан