Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” уулзалт болов

МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан “Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр МҮЭ-ийн холбооны хурлын танхимд боллоо.

Энэхүү уулзалтаар 2020 онд хамтран явуулах үйл ажиллагааны талаар талууд харилцан санал бодол, мэдээлэл солилцох, шинэ оны хамтын ажиллагааны чиглэлээ тогтоох зорилготой байв.

Уулзалтын эхэнд Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, одоо шинэчлэгдэх хуулиудад талууд хамтран ажиллах шаардлагатай байгааг дурьдаад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хамтарч хийхээр төлөвлөсөн олон ажлыг идэвх зүтгэлтэй гүйцэлдүүлэх байх гэдэгт итгэж байгаа. Мөн сонгуулийн өмнө Улс төрийн намуудад өгдөг “Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулахдаа баялаг бүтээгчдийн саналыг тусгах зорилготой уулзаж байна хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийллээ.

Энэ үеэр талууд ХНЗ-ийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд талууд хамтарч ажиллах чиглэлүүд, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар /Эвлэлдэн нэгдэх/, 98 дугаар конвенц /Хамтын гэрээ хэлэлцээр/-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Хөдөлмөрийн ирээдүйн тухай ОУХБ-ын Зууны тунхаг бичиг, Түншлэгч талуудаас Засгийн газартай хамтран ажиллах зарим арга хэмжээний талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан