Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгоод өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсаныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг бичиж мөнхлөн алдаршуулж №24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлж 200 гаруй мэс засал хийгдээд байна.

200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус багийн хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүнд “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т тэмдэглэгдсэн батламжийг гардууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан