Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Прокурорын байгууллага хэн нэгний нөлөөнд автдаггүй гэв

Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагаа явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд ажилладаг. Прокурорыг бусдын нөлөөнд автаж, хүнийг хорьдог гэх ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье гэжээ.  

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр  “Прокурорын байгууллага, прокурорыг бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэсэн утга агуулга бүхий илтэд ор үндэслэлгүй худал мэдээллийг зохион байгуулалттайгаар иргэд, олон нийтэд тарааж буйг Нийслэлийн прокурорын газраас анхааралтай ажиглаж байна.

Прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.

Цаашид дээрх мэдээллийг дахин давтан гаргасан тохиолдолд хуульд заасан зохих арга хэмжээ авах болохыг мэдэгдье.    

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

1 Сэтгэгдэл
Улсын Яллагч нар яллагдагч нарынхаа эхнэрүүдийг сагсайддаг биз дээ
Хамгийн их уншсан