Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр танилцуулав.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй байдаг бол Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг 17 зорилго, 83 зорилт, 169 шалгуур үзүүлэлттэй байхаар төлөвлөжээ. Эдгээр зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүд нь ХОТ /Хүн-Орчин-Төлөвлөлт/ концепцийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн аж. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд 101 шалгуур үзүүлэлт, орчин төвтэй шийдлийг хэрэгжүүлэхэд 22 шалгуур үзүүлэлт, төлөвлөлт төвтэй хөгжлийг хэрэгжүүлэхэд 45 шалгуур үзүүлэлт чиглэгдсэн байна.

“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулснаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх аж. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж батлаад Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан