Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.16) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 08 минутад эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өгсөн. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт зохицуулалтаар үлд хөдлөх хөрөнгө зуучлалын салбар, үнэт чулуу, үнэт металл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг тусгаж, зохицуулсан. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг тусгай төлөвлөгөө батлан, хуваарийн дагуу ажиллаж байгаа гэв. Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан