Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Орлого багатай 10000 гаруй өрхийг шахмал түлшээр үнэгүй хангахаар болжээ

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд орлого багатай өрхүүдийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амжиргааны түвшин доогуур буюу 240 хүртлэх оноотой зорилтот бүлгийн 10000 гаруй өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байна.

Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй бөгөөд одоо олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж.

Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Таван Толгой Түлш ХХК, Би Ти жи Ти ХХК хамтран зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан