Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
ЕЛИЗАБЕТ ХОТХОНЫ ХОГИЙН ЦЭГ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэнтури Лэнд марк ХХК-ийн Елизабет хотхоны хогийн цэгийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компани нь Елизабет хотхоны орон сууцны хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж ашиглаагүй, хогийн сав нь зориулалтын бус, хог хаягдлыг түр хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, ил задгай хог хаягдал ихтэй байсан зөрчил илэрсэн тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан