Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Швейцарын Холбооны Улсын Давос хотод өнөөдөр /2020.01.21/ Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтаар экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн үндсэн зургаан чиглэлээр өргөн хүрээний уулзалт ярилцлага өрнүүлэхээр зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.

Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2009-2011, 2013-2017 онуудад Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003 болон 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцож байсан бол энэ жил дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.

 “Уялдаа холбоо бүхий тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож, “Агаарын бохирдолтой тэмцэх нь”, “Евроазийн шинэ хэтийн төлөв-Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл” гэсэн хуралдаанд оролцож, бүс нутгийн уяалдаа холбоог сайжруулах асуудлаар зарим улсын төр засгийн тэргүүн, эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дэлхийн эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр зарим улсын төр засгийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийж, салбар хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан