Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Я.Амаржаргал: 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал В, С вирусний илрүүлэг шинжилгээ хийлгэсэн 90 мянган хүний хариу худлаа гарсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.

Тэрбээр ““Элэг бүтэн Монгол” бол хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр. 2.7 сая хүнээ 2.5 жилийн хугацаанд энэ шинжилгээнд хамруулах ёстой. Одоогоор 1.3 сая хүн энэ шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 10 орчим хувь нь С вирус, найм орчим хувь нь В вирусний халдвартай гэж гарсан.

Гэвч сүүлийн үед 90 мянган хүний шинжилгээ худлаа гарсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Эрүүл мэндийн яам энэ мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй. 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тэгээд ч ДЭМБ Монголд ийм судалгаа хийгээгүй. 

ДЭМБ-ын 12 эксперт ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний багтай хамтарч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийгээд явсан. Үнэлгээгээр дэлхийн аль ч оронд хийж чадаагүй ажлыг хийсэн байна гэж үнэлсэн” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан