Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа
Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм.

Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан явдалд баяр хүргэж, энэ хуулийг батлуулахад олон талаас нь дэмжиж, манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга хууль батлагдсанаар олон яам агентлагт төвлөрдөг байсан усны асуудлыг ерөнхийлөн хариуцах Усны агентлагтай болсон гэдгийг тодотгосон бөгөөд энэ нь олон улсад жишиг болохуйц бодлогын өөрчлөлт болсон хэмээн ноён Пол Балке дүгнэсэн юм. Улмаар Дэлхийн усны нөөцийн групп энэ онд манай улс руу ажлын хэсэг илгээж хуулийн өөрчлөлт, үр дүнг судлах зэргээр хамтран ажиллахаар болов.

Уулзалтаар талууд уул уурхайд гадаргуйн ус ашиглах, саарал ус, цас, борооны усыг хуримтлуулан ашиглах асуудлаар санал солилцож, Монгол Улс дээрх асуудлын хүрээнд сүүлийн үеийн технологи нутагшуулах зорилготой байгаагаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан