Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
МАН-ын бүлэг: Орон нутагт 20 тойрог 52 мандат байна

УИХ дахь МАН-ын бүлэг /2020.01.26/ ээлжит хуралдаанаараа хоёр асуудал авч хэлэлцлээ.

Бүлгийн хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Хуулийн хүрээнд хоёрдугаар сарын 1-ний дотор сонгууль зохион байгуулах тов болон тойрог мандатын тоог УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой. Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Бүлэг хуралдаад улсын хэмжээнд нийт 29 тойрог 76 мандаттай байхаар тогтлоо. Үүнээс орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Орон нутагт хоёр өөрчлөлт орсон. Нэг мандаттай тойргийг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий тойрогтой байна гэж заасан байгаа. Дундговь Сүхбаатар, Булган, Говь-Алтай аймаг нэг тойрог 2 мандаттай болно. Дундговь аймаг хүн ам цөөтэй учраас Говьсүмбэр аймагтай нэгтгэж хоёр мандат олгохоор болсон.

Харин Нийслэлийн хувьд 9 тойрог 24 мандаттай байна. Үүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр тав, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануур дүүрэг тус бүр хоёр мандаттай байх юм. Нэрлэсэн 9 дүүрэгт Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байгаа. Энэ нь хүн амын тооноос хамааралтай. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 360 мянган хүн амтай, 230 гаруй мянган сонгогчтой. Энэ нь сонгуулийн сурталчилгааны цөөн хоногт бүх сонгогчдод хүрч ажиллахад хүндрэлтэй. Иймд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нөгөө нь гурван мандаттай нэг тойрог байхаар хуваарилсан” гэв.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг авч хэлэлцсэн. Шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудлыг оруулж ирсэн. Үүнээс есийг нь бүлгийн гишүүд дэмжлээ. Дэмжээгүй нэр дэвшигчдийн хувьд БНЭУ-д суух элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр юм. Түүний хувьд 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг мэргэжлийн биш гэж үзээд дэмжсэнгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан