Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад “Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга” байгууллагын тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга” байгууллагын тэргүүн, хатагтай Хелен Кларкийг хүлээн авч уулзав.

Хелен Кларк нь Шинэ Зеланд Улсын парламентын гишүүнээр 28 жил,  Ерөнхий сайдаар 9 жил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчаар 8 жил ажиллаж байгаад өдгөө Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

Энэ байгууллага нь ашигт малтмалын нээлттэй, хариуцлагатай менежментийг дэмжих Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд аливаа улсын байгалийн баялаг нь иргэдийнхээ өмч байх ёстой гэдэг үзэл санаанд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улс энэ санаачилгад 2007 онд нэгдсэн бөгөөд хатагтай Хелен Кларк Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Монгол Улс энэ санаачилгад идэвхтэй оролцдог. Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих тал дээр санаачилгатай ажилладаг” гэж дүгнэдгээ хэлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул, уурхайн салбарын орлого, эздийг ил тод байлгах, Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдаж байгааг хянах, ямар ашиг тус өгч байгааг иргэд маш хялбараар хянаж болдог ил тод байдлын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Баялгийн сантай болоход ил тод байдал хамгийн чухал гээд олон жилийн туршлагатай энэ байгууллагын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж, хамтран ажиллахыг хүслээ. Хатагтай Хелен Кларк Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан