Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний лазер эмчилгээний аппарат гардууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт гардуулсан нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат нь Монгол улсын нүдний тусламж, үйлчилгээнийн хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, үйлчилгээний эмчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, ард иргэдэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан нүдээ олсон  хөрөнгө оруулалт юм.

Монгол улсад зайлсхийж болох сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихтэх өвчний эмчилгээг өдгөө төрийн эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байгаа нь иргэдэд хүлээгдэл, ачаалал ихтэй байгаа. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16 000 орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг ба үүнээс лазер эмчилгээ шаардлагатай 2 500 орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү илгээж байна.

Энэхүү эрэлт хэрэгцээг үндэслэн нүдний лазер эмчилгээний технологийг лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн үеийн лазерын аргаар мэс засал хийх аппаратыг нийлүүлсэнээр үүсээд байгаа тулгамдаж буй асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан