Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Төрийн золголт, нутгийн золгуутыг хязгаарлав

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн /2020.01.30/ байдлаар коронавирусын 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 170 хүрчээ. 

Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. Мөн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан байдалтай байна. 

Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комиссын яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргах аж. Мөн иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сарыг тэмдэглэхийг уриалахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан