Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Н.Номтойбаяр:Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг явуулах эсэхийг шийдэхээр чуулган хаалттай хуралдаж байна. Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намаас хөөх шийдвэртэй санал нэг байна. Намын журмын нөхдөөсөө уучлалт гуйж байна. Өнөөдрөөс намын бус сул гишүүн болж байна.

Гэхдээ миний бие УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Надад ямар нэгэн шахалт ирээгүй гэдгийг хэлмээр байна. Ингэж байж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн асуудлуудын учгийг тайлна.

Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох гэж зүтгэж байна. Миний эсрэг маш том компанит ажил өрнөж байна. Тэмцэх чадвар надад байна.

Аливаа нэгэн зорьсон зорилгоосоо ухардаг хүн би биш. Улс төрөөс тодорхой хугацаагаар чөлөө авах хэрэгтэй байна. Гэхдээ улс төрөөс тэр чигтээ явж байгаа хэрэг биш шүү” гэлээ.

2 Сэтгэгдэл
Helmegdev ee.daichin huu yumsan
Хэлэх үг.Одоо мөнгөтэй хүн дураараа дургидаг болчихжээ.Их хуралын гишүүн баардаад бас нөгөө нэг олгархийн хүүхдийн архины хундгаар нүдүүлээд л.Сагж болохгүйээ эрхийн тэнэгүүдээ.Өнөө маргаашдаа ийм байж болно.Өлмий долоох цагт чинь би яасан ч долоолгохгүй.бузаруудаа.
Хамгийн их уншсан