Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
ҮАБЗ өнөөдөр хуралдана

Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл12.00 цагт хуралдахаар болжээ. ҮАБЗ-ийн зөвлөлийн хурлаар БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас "Дэлхийн нийтийн Онц байдал зарлах" шийдвэр гаргасан. Хэрвээ коронавирусийн халдвар эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээ тааруу орнуудад тархсан тохиолдолд хөнөөл ихтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид анхааруулсан байна.

Монгол Улсын хувьд халдвар эрчимтэй тархаж буй БНХАУ-тай хамгийн ойр байрладаг, эрсдэл өндөр улсад багтаж буй. Тиймээс уг асуудлаар ҮАБЗ хуралдаж, тодорхой зөвлөмж гаргах бололтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлдэг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар багтдаг юм. 

Мөн онц байдал зарласантай холбоотойгоор өнөөдөр 15.00 цагт Засгийн газар  УИХ-д мэдээлэл хийхээр болсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан