Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица эхлээд мэдээлэл өглөө.

 ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрее шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Энэ бол түүхэндээ зургаа дахь удаагаа онц байдал зарлаж байгаа юм. Коронавирусийн тархалт зөвхөн Хятад Улсад бус олон улс даяар хурдацтай тархаж буйн улмаас ийм шийд гаргалаа. Энэ шийдвэрийг нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор гаргасан. Учир нь энэ өвчин Африкаас бусад бүх тивд бүртгэгдэж, цар хүрээгээ тэлж байна. Бид  (англи хэл дээрх)  мэдэгдлийг бүрэн эхээр нь ДЭМБ-ын сайтад байршуулсан. 

Одоогоор дэлхийд 9812 тохиолдол бүртгэгдсэнээс  213 хүн нас барсан гэх тоон мэдээ байна.  Нэг сайн мэдээ нь Японоос ирсэн оношлуураас гадна ДЭМБ-аас өгөх оношлуур хоёр долоо хоногийн дараа ирнэ. Иргэд хувийн ариун цэврээ сайтар сахин, коронавирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандана уу. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:  СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ТОО 16 БАЙНА

Сэжигтэй тохиолдлын тоо 16 байгаа ба халдварыг авсан байж болзошгүй ямар нөхцөлд байсан бэ гэдгийг тандан судалж байна. Монгол улсын найман боомтоор өмнөх сард 6560 зорчигч гарсан бол нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2465 зорчигч гарсан нь иргэд бидний гаргасан зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг илтгэж байна. 

Коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байгаа ба одоогоор нийт 891 дуудлага ирсний 50 хувь нь шинэ коронавирусын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ.

  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан