Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн хүн амын 2020 оны нөөцийн махны хангамжийн ажлын явцыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд үргэлжлүүлэн нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2020 оны хаврын махны хангамж үнийг тогтвортой хадгалах ажлыг арилцааны банкны эх үүсвэрээр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, бодлогын гэрээгээр болон хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн чиглэлээр хийж байна. Арилжааны банкны эх үүсвэрээр долоон аж ахуйн нэгж энэ сарын 22-ны өдрийн байдлаар 10805,5 тонн мах бэлтгэсэн байна. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр таван аж ахуйн нэгж 1300 тонн мах бэлтгэсэн. Хөдөө аж ахуйн биржийн шугамаар  энэ сарын 17-ны байдлаар хоёр аж ахуйн нэгж 545 тонн мах бэлтгээд байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцахад өнөөдрийн байдлаар нийт 14 аж ахуйн нэгж байгууллага 13,886,7 тонн махыг 52,3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцлөөд байна” гэв.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч С.Амарсайхан нөөцийн махны бэлтгэл ажилтай холбогдуулан таван чиглэлээр  зөвлөлийн хуралдаанд тэмдэглэлээр үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжээс жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар, нэгдсэн Бар код-той болгох асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал нарт үүрэг болголоо. Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
сонгууль болохоор л ульж хуцаад байхын.махны чинь үнэ тэнгэрт хадаад байгааг харж л байгаа биздээ.хулгайчуудаасаа хуссан мөнгийг нь аваад махны нөөцөө бэлд л дээ.попорсоор байтал бүх барааны үнэ нэмэгдчихлээ.энэ улсад амьдрахаас дургүй хүрч байна
Хамгийн их уншсан