Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 “ФЭСПО” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2020 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас “A star Mongolia”, “Discover Mongolia and Development”, “Tsolmon Travel”, “Жуулчин” зэрэг 4 компани амжилттай оролцлоо.

Энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж буй тус олон улсын үзэсгэлэн нь Цюрих хотноо жил бүр зохиогддог ба үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй компани аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Швейцар, Германы өмнөд хэсэг, Австри, Италийн хойд хэсэг зэрэг 25 сая хүний зах зээлд чиглэгдсэн тус аялал жуулчлалын үзэсгэлэнг 60,000 үзэгчид ирж үзсэн байна.

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа гол зочин орноор оролцож байсан бол энэ удаагийн үзэсгэлэнд Арабын Нэгдсэн Эмират Улс зочин орноор оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан