Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























