Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Кувейтийн сангаас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж хүсчээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 2 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт Улсад ажиллаж байна.

ТНБД Д.Даваасүрэн энэ сарын 3-нд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэрбээр Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, явцдаа байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар нь Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг кувейтийн талаас авах асуудлын талаар ярилцлаа. Сангийн зүгээс манай хүсэлтийг 2020 оны 2 дугаар сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж байгааг мэдээлж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдэв.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсын Ерөнхий сайд асан Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммад Аль-Ахмад Аль-Жабер Аль-Мубарак Аль-Сабахт бараалхав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммадад Монгол, Кувейтийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээлж, 2020 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглэхийн сацуу Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг ийнхүү өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм дээд Шейхийн зүгээс элэгсэг дотно хандаж, анхаарч дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тэд мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Шейх Нассер Аль-Мухаммад Төрийн нарийн бичгийн даргыг Кувейт Улсад тавтай зочлохыг хүсч, Кувейт, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад кувейтийн талаас Гадаад хэргийн Дэд сайд Халид Аль-Жаралла, Туслах сайд Али Сулейман Аль-Саийд болон албаны бусад хүн, манай талаас Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан