Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Сайд Д.Сарангэрэл Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал, Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан ЭМЯ, ДЭМБ хамтран Шинэ коронавирусийн халдварын тархалтын олон улсын болон Монгол Улс дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцох явдал байв.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал БНХАУ-ын Ухань хотоос Туркийн иргэдийг тээвэрлэж явсан нисэх онгоцонд Буянт-Ухаад түр газардах зөвшөөрөл олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд шинэ коронавирусын халдварын үед эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн жагсаалтыг урьдчилсан байдлаар хүлээн авч, судалгааг эхлүүлсэн болохыг мэдэгдлээ.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол, Турк хоёр улс Ухань хотоос өөрсдийн иргэдээ авчирсан эхний 5 улс болсныг мэдэгдээд шинэ коронавирусын халдварын тархалтын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгслийг нийлүүлэхэд идэвх санаачилга гарган манлайлан оролцож байгаад Элчин сайд Ахмет Язал-д талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан