Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ШИНЭ НАМ ШИЛЭН ДАНСНЫ СХЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

ШИНЭ намаас “Шударга ёсны төлөө” хандивын аяныг өнөөдөр морин цагт эхлүүллээ. Аяны нээлтийн үйл ажиллагаанд ШИНЭ намын удирдлага, гишүүд болон ард түмний төлөөлөл оролцсон юм.

Ж.Батзандан: Бид хөшигний ард санхүүжилт авахыг хүсэхгүй байна

“Шударга ёсны төлөө” хандивын аяныг нээж ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Улстөрийн намын санхүүжилт гэдэг бол тухайн намын үйл ажиллагаа бодлого зорилт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох амин чухал зүйл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намууд олигархуудаас санхүүжилт авч явсаар олигархын нам болон дууссан. Улстөрийн намууд бохир санхүүжилт авснаас болж бохирдсон. ШИНЭ нам өнөөдөр намын санхүүжилтийн шинэ схем болох шинэ шилэн дансны схемээ танилцуулж байна. Бид хөшигний ард санхүүжилт авахыг хүсэхгүй. ШИНЭ намын санхүүжилт олон түмэнд ил тод, нээлттэй байна. Энэ өдрүүдэд Монголын мянга мянган шударга иргэд, эх орончид ШИНЭ намынхаа үйл ажиллагааг дэмжиж олон арваараа хандив дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа. Шилэн санхүүжилтийн системээ “Шударга ёсны төлөө” хандив аянаа албан ёсоор нээж байна. Монголынхоо нийт ард түмэн, шударга эх орончдыг шударга ёсны төлөө тэмцлийг дэмжиж, Шударга ёсны төлөө аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Л.Болд: ШИНЭ нам өнөөдөр шударга ёсныхоо тогтолцоог зарлаж байна

Үүний дараа ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “ШИНЭ нам өнөөдөр шударга ёсныхоо тогтолцоог зарлаж байна. Ард иргэд та бүхэн өөрсдийнхөө сонголтоор, өөрсдийнхөө итгэлийг хүлээх ямар нэг албан тушаал, бизнесгүй зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллах, хамгийн өндөр ёс суртахуун, мэргэжилтэй хүнийг сонгох санхүүгийн эх үүсвэрийг өөрсдөө бүрдүүл, өөрсдөө зарцуул. Өөрсдийнхөө хамгийн шилдэг охид хөвгүүдээр Монгол төрийнхөө жолоог атгуул, Монголынхоо нийгмийг шинэ түвшинд гаргах ирээдүйг бий болгохын төлөө тэдэндээ томилолт өг. Энэ ажлыг ШИНЭ нам эхлүүлж байна” гэлээ.

Ийнхүү ШИНЭ нам хуулийн хүрээнд хуулийн дагуу хандивын аянаа эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Шударга ёсны төлөө” хандивын аяныг дэмжиж Ардчилсан холбооны ахмад гишүүн Батсайхан 100 мянган төгрөг, “Дөрвөн алтан бэрс” Малчдын холбооны Тамир 50 мянган төгрөг, халзан цагаан хонь хандивласан бол ажилчдын төлөөлөл хүрэлцэн ирж нэг өдрийн цалингаа хандивлана гэдгээ мэдэгдлээ.

1 Сэтгэгдэл
Batzandan Bold 2 shudarga hun munuu bitgii l erguu 2 t tarhian ugaalgaarai da
Хамгийн их уншсан